MSM Group

МСМ ГРУПП ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА 

МСМ Групп ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр шалгаруулдаг Монголын ТОП 100 аж ахуйн нэгжээр 17 дахь жилдээ шалгарлаа.

Компанийн бизнес шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өргөжиж Автомотивын газар алдарт Ford брэнд,  тоног төхөөрөмжийн газар Heli брэндийн сэрээт өргөгч болон Bobcat брэндийн авто ачигч, Шингэн хүнсний газар маань АНУ-ын Ocean Spray брэндийн жимсний шүүсний дистрибьютор болсон бөгөөд ур чадвар бүхий 270 ажилтантай болоод байна.

Манай хамт олон 2019 онд улам ихийг бүтээж, амжилтаа ахиулахыг зорьж байна.

Бидэнтэй хамт байдаг нийт харилцагч, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагч байгууллагууддаа  талархал илэрхийлье!